Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.09/
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Нийслэлийн бүх дүүргээс хийсэн сорьцуудаас коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүнээс авсан давтан шинжилгээгээр уг вирус илрээгүй.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас авсан шинжилгээгээр Ковид-19 вирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлүүлээд эдгэрлээ. Халдвар авсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан нь эдгэрч эмнэлгээс гарсан. Хамгийн өндөр настай нь 64 настай хүн эмчлүүлж байна.