Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.05.09/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 4 сая давж, нас барагсдын тоо 276 мянга болжээ. Тодруулбал, нийт дөрвөн сая гаруй хүн халдвар авсан бол 1385141 хүн эдгэрчээ. Сүүлийн 40 хоногийн дотор гурван сая хүн шинээр халдвар авчээ. Манай улсад 989 хүн ажиглалтад байна.
БНСУ-д шинж тэмдэггүй буюу хөнгөн балархай шинж тэмдэг бүхий иргэн Сөүлийн шөнийн клубүүдэд орохдоо доод тал нь 14 хүнд халдвар тараасныг тогтоожээ. Цаашид 2000 гаруй хүнийг халдварлуулсан байж болзошгүй гэж үзэж байна гэлээ.