2020-05-06 12:301min00

0-18 насны хүүхэд бүрт 6 сарын хугацаанд 100,000 төгрөг олгоно

1-zasag_mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих дараагийн арга хэмжээнүүдийг танилцууллаа. Үүнд:

2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт сар бүр хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 болголоо.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл Хүнсний талоныг 32,000 төгрөг болголоо.

2020 оны тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл

  • Нийгмийн халамжаас тэтгэвэр авдаг иргэдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.
  • Өрх толгойлсон эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж олгоно.

Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм байна.