Сонгуулийн хуультай холбоотой маргааныг 5 дугаар сарын 06-нд хэлэлцэнэ

2020-04-29 10:401min0
tsets

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8 дахь хэсэгт

“Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.”

гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.9, 32.3.11 дэх заалтад нэр дэвшүүлсэн нам, эвсэл болон бие даан нэр дэвшигч нь “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож байсан эсэх талаарх холбогдох байгууллагын лавлагаа.”-г Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр хуульчилсан байна.

Хуулийн дээрх заалтууд нь Үндсэн хуульд нийцээгүй байна гэсэн мэдээллүүдийг нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэнээр маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хийхээр болжээ.

Хэрэв Цэц тус заалтыг Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзвэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болно. УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар бол ирэх тaвдугаар сарын 25-наас өмнө өөрчлөлт оруулах ёстой. Учир нь, тухайн өдрөөс хэрэгжиж эхлэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд УИХ-ын сонгууль болохоос өмнөх нэг жилийн хугацаанд сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт бий.

М.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй