Америкийн олон иргэн Ерөнхийлөгч Доналд Трампынхаа хэлсэн бие махбодоо дотроос нь “уушгины халдваргүйжүүлэгч” ашиглан вирусээс цэвэрлэх тухай зөвлөмжийг шууд утгаар нь хүлээн авчээ. Иллионойс мужийн эмч нар үүнээс болоод америкчууд хлор болон бусад цэвэрлэгээний бодис уучих вий гэдэгт маш ихээр санаа зовниж байна.
Цагаан ордны тэргүүн халдваргүйжүүлэгч бодисыг коронавирустэй хүмүүст судсаар тарвж болно гэсэн утгатай үг өмнө нь хэлсэн юм. Ингэснээр бие махбодод байгаа бүх вирусийг дотроос нь цэвэрлэнэ гэж үзэж байна.
“Халдваргүйжүүлэгч хэрэгсэл вирусийг нэг минутанд л устгадаг. Тэгэхээр дотуур тарих, эсвэл цэвэрлэх замаар эмчлэх боломж бий юу. Үүнийг шалгаж үзэх нь сонирхолтой юм” гэж Америкийн төрийн тэргүүн хэлсэн аж.
Үүнээс хойш Иллинойс мужийн Эрүүл мэндийн газрын тэргүүн Нгози Эзике иргэдээ ийм эмчилгээний арга хэрэглэхгүй байхыг уриалсан. Маш ноцтой үр дагавартай гэдгийг ч анхааруулсан байна. “Гэрийн цэвэрлэгээний бодис уух, үнэрлэх, өөртөө тарих нь аюултай. Ийм цэвэрлэгээний бодис, халдваргүйжүүлэгчтэй эм битгий зохиогоорой” гэж тэрбээр уриалжээ.