Тавдугаар сарын 10-нд ажилдаа орсон Өмнөд Солонгосын шинэ Ерөнхийлөгч Мун Чэ Инийн чансааны үзүүлэлт 81.6 хувь болсныг даваа гаригт (2017.05.22) “Ёнхап” агентлаг дамжуулсан байна. “Realmeter” компанийн явуулсан олон нийтийн санал асуулгад оролцогчдын 10.1 хувь нь Ерөнхийлөгчийн эсрэг байсан бол 8.3 хувь нь байр сууриа  тодорхойлоогүй байна.

Гэвч тэр өрсөлдөгчдөөсөө хоёр дахин их санал авчээ. Өмнөх Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан тушаалаа урвуулан ашигласан, авлига авсан хэрэгт сэжиглэгдэн баривчлагдсан. 2013 онд Пакийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш долоо хоногийн дараа явуулсан санал асуулгаар тэр иргэдийнхээ 54.8 хувийн дэмжлэгийг авч байжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн