Шатахуун түгээгчийг айлган сүрдүүлж, 75 литр шатахуун дээрэмдсэн хэрэг Баянхонгор аймагт гарчээ. Тодруулбал, тус аймгийн Шинэжинст сумын хоёрдугаар багт байрлах шатахуун түгээгүүрийн ажилтан 49 настай А-г ажлын байрандаа байхад нь үл таних зургаан этгээд айлган сүрдүүлж, машиндаа шатахуун хийлгээд зугтжээ.
Цагдаагийн байгууллагаас дээрх хэргийг шалгаж, ШТС дээрэмдсэн этгээдүүдийн унаж явсан автомашины марк дугаарыг тогтоож, хэрэгтнүүдийг илрүүлжээ. Хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт шалгаж байна.