Дурлалын талаар Америкийн сэтгэл судлаачид сонирхолтой баримтууд хийжээ.
Хүн 90 сек-ээс 4 мин хугацаанд дурладаг бөгөөд ингэхдээ 3 янз. Үүнд: нийт хүмүүсийн 55% биеийн хөдөлгөөнөөр дурладаг бол, 38% хоолойны өнгөөр, 7% хэлсэн үгээр нь дурладаг болохыг баталжээ.
Дурлал нь үндсэн 3 үе шаттай гэдгийг Америкийн Рутгэрс их сургуулийн профессор
Хэлэн Фишэр тодорхойлохдоо:

1. Шунал тачаал (Үүнд эрэгтэй эмэгтэй хүмүүсээс бэлгийн даавар хүчтэй ялгардаг
байна тестостерон – эрэгтэй хүний бэлгийн даавар)

2. Сэтгэл татагдах (энэ нь 3 үе шаттай бөгөөд 1.
адреналин гэх ба энэ нь цусанд байдаг элемент бөгөөд, цусаар дамжин, хөлс
ялгарч, зүрх дэлсэн, ам хуурайшиж мэдрэгддэг) Тархин дахь допаминэ маш ихээр
ялгарна, энэ нь яг л хар тамхи хэрэглэсэн мэт тархийг удирдаж эхэлдэг байна.
Илрэх гол шинж нь: амьдралд идэвхтэй болж, хоол нойроо умартан, харилцааны
багахан зүйлд ч гэсэн анхаарч, маш их мэдрэмжтэй болж эхэлнэ. Сэрөтөнин хэмээх
тархины жижиг элементний үйлчлэлээр дурласан хүнийхээ талаар байнга бодож
эхэлдэг байна.

3. Хүчин төгөлдөржих (энэ нь хосуудыг удаан
хугацаанд хамтад нь байлгаж, үр хүүхдээ өсгөх хугацаа олгоно. 2 төрлийн тархины
даавар багтдаг ба окситоцин болон васопрэссины юм. Окситоцин нь эрэгтэй эмэгтэй
хүмүүс нэг нэгэндээ татагдахад үүсдэг даавар бөгөөд ялангуяа эрэгтэй эмэгтэй
хүмүүс бэлгийн ажил хийсний дараа илүү хүчтэй ялгардаг. Энэ даавар нь ээж,
хүүхдийн хооронд бас ялгарч байдаг ба энэ нь хүүхдээ хөхүүлэх тэр агшинд хөхний
сүү өөрөө асгарч эхэлдэг энэ мөчтэй холбон тайлбарлагддаг.
Нью-Йоркийн Их Сургуулийн доктор Дианэ Үйтт окситоцин-ыг
амьтан дээр туршилт хийж, окситоцин-ыг нь тусад нь устгаад үзэхэд, хулгана,
болон хонь гарсан төлөө голж байсан байна. Дараа нь урд нь төрж байгаагүй
хулганад, төрсөн хулганаас гаргаж авсан окситоцин-ыг байршуулахад, төрөөгүй
хулгана төрсөн хулганы зулзагыг өөрөөс гарсан зулзага мэт хамгаалж байсан
байна. Васопрэссин-гэдэг нь даавар бөгөөд удаан хугацааны туршид эрэгтэй,
эмэгтэй хосуудад байж, ялангуяа бэлгийн ажил хийсний дараа ихээр ялгарч байдаг
даавар юм байна. Бөөрний үйл ажиллагаатай холбогдох ба ам цангаж байгаа мэдрэмж
төрүүлдэг.

М.Баяр

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Дурлал гэж юу вэ?”
  1. Дурлалаа гэж мэднээ,үхсэн баас!!! Харин хайр бол байх ёстой хайрлаж,хамгаалах ёстой зүйлээ!!

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн