Дэлхийн нийтэд тархаад буй Ковид19-ийн өвчлөл манай улсад гадаадаас зөөвөрлөгдөн орж ирсэнтэй холбогдуулан эрүүл мэндээ хамгаалахын зэрэгцээ эдийн засгаа унагахгүй байх зорилтыг давхар тооцон хэрэгжүүлэх ажлыг эхлүүлж, Ус сувгийн удирдах газар хэрэглэгчдийнхээ дөрөвдүгээр сарын усны үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй үнийн дүнгээс алдангийг чөлөөлж байгаа ажээ.
Үүний зэрэгцээ www.eus.mn цахим хаягт хандан усны төлбөрөө төлөх боломжтой ажээ. Мөн иргэн та 131388 дугаарт хэрэглэгчийн код болох найман оронтой тоог мессежеер илгээж усны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл болон дансны дугаарын мэдээллийг авах боломжтой.