УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, О.Баасанхүү гишүүн нар зөвлөлийнхөө хурлаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийлээ.
Зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ
“АН-д О.Баасанхүү гишүүн элссэнтэй холбоотойгоор УИХ-д найман гишүүний бүрэлдэхүүнтэй бүлэг бий болж байгаа. Энэ тухайгаа ирэх пүрэв гаригт УИХ-ынд даргад албан бичгээр мэдэгдэнэ. УИХ-ын тухай хуульд “Сонгуулийн үр дүнгээр найм болон түүнээс дээш суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулна” гэсэн заалт бий. АН өнгөрсөн сонгуулиар есөн суудал авсан боловч хоёр гишүүн маань намаасаа гарсан. Гэхдээ АН-ын сонгуулиар авсан есөн суудал хадагалагдаж байгаа гэж үзэж байгаа. Тиймээс бүлэг байгуулах эрхтэй. УИХ-аар хэлэлцэж байгаа Гамшаас урьдчилан сэргийлэх тухай хуулийн зарим зүйл заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байна. Тухайлбал, төсөвт зохицуулалт хийх эрхийг Засгийн газарт өгөх гэж байгаа нь буруу. Төсөв хэлэлцэн батлах нь УИХ-ын хэнтэй ч хуваалцахгүй бүрэн эрхийн асуудал. Хэрэв энэ хуулийг ингэж баталбал Үндсэн хуулийн маргаан болно. Бид энэ хуульд өөрсдийнхөө есөн заалтыг нэмж оруулах нь зүйтэй гэсэн саналтай байгаа. Тухайлбал, цар тахлын үед хэн нэгнийг хорих ялаар шийтгэх нь буруу”
гэлээ.