Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хийж байна. /2020.04.22/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн дотор ОХУ-д коронавирусийн 5642 тохиолдол бүртгэгдэж, 51 хүн нас барлаа.
Нийт халдвар авсан хүний тоо 51 мянга давлаа. Өвчлөлийн 3000 гаруй тохиолдол нь Москва хот болон Москвагийн орчимд тархжээ. Манай улсад 1222 хүн ажиглалтад байна. Шинээр 38 хүн ажиглалтад орж, 43 хүн ажиглалтаас гарсан. Мөн Буриадад 163, Эрхүүд 168 тохиолдол бүртгэгджээ. Бүх бүртгэгдсэн 3000 гаруй тохиолдол нь Москва хотод бүртгэгдсэн учраас өнөөдрөөс тус хотод шинэ дэглэм тогтоож эхэлжээ.
Манай улсад 24 цагийн утсанд 246 дуудлага ирсэн бөгөөд ОХУ, Ирландаас холбогдож мэдээлэл авсан байна. Утасны гол дуудлага нь коронавирусийн урьдчилан сэргийлэх чиглэлээр байгаа бөгөөд өсвөр насны хүүхдүүд гадаа олноороо тоглох, маск зүүхгүй байгаа талаар гомдол ирж байгаа гэв.