Нийслэл болон Сэлэнгэ, Дархан хот руу орж гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоосон талаар Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Энхболд мэдээлэл өглөө.
Тэрбээр ” УОК-ийн шийдвэр гарахаас өмнө Улаанбаатар руу гарсан иргэд байгаа учир нийслэл рүү орох хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 22-ны буюу өнөө шөнийн 01:00 цаг хүртэл асуумж бөглүүлэн нэвтрүүлнэ.
Энэ хугацаанаас хойш Багануур, Багахангай, Налайх, Эмээлт, Өлзийт, Гүнтийн товчоонуудад бүрэн хязгаарлалтад хийгдэж тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхгүй юм. Харин нийслэлээс гарах хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагт бүрэн хаасан” гэв.