Д.Нямхүү: Тээврийн жолоочийн эхнэрээс коронавирус илэрснээр нийт тохиолдол 35 боллоо

2020-04-22 11:351min0
5e992a49b5ddd-2

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.22/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Бид хоёр лабораторид 330 хүнээс шинжилгээ хийсэн бөгөөд коронавирус илрээгүй. Мөн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргээс уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсээс сорьц авч, тандалт хийж 25 хүнээс шинжилгээ хийж үзэхэд коронавирус илрээгүй.

Дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн тохиолдолтой хамт байсан гэр бүлийн хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн коронавирустэй нь тогтоогдсон тээврийн жолоочтой хамт явсан уг жолоочийн эхнэрээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Ингэснээр Монголд 35 тохиолдол илэрч, найм нь эдгэрсэн бөгөөд бусад нь эмчлэгдэж байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй