Шинэ короновирус COVID-19-ын халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хамгаалалтын үйл ажиллагааг зохион байгуулах, бэлэн байдлыг хангах чиглэлээр онцгой болон өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэсэн зарим алба хаагчдыг шагнаж урамшууллаа.
Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар Цагдаагийн гавьяа тэмдэг, 500.000 төгрөгөөр хоёр алба хаагч, мөн тэмдэг 300 мянган төгрөгөөр 46 алба хаагч, мөн тэмдэг 200 мянган төгрөгөөр 30 алба хаагч, Цагдаагийн ерөнхий газрын хүндэт жуух бичиг, 300 мянган төгрөгөөр 54 алба хаагч, мөн жуух бичиг 200 мянган төгрөгөөр 87 алба хаагч, 500 мянган төгрөгөөр 55 алба хаагч, 400.000 төгрөгөөр 19 алба хаагч, 300 мянган төгрөгөөр 50 алба хаагч, 200 мянган төгрөгөөр 10 алба хаагч тус тус шагнагдсан юм.
Дээрх шагнагдсан 358 алба хаагчид олгосон мөнгөн урамшууллын зардлыг Улсын онцгой комиссоос шийдвэрлэсэн байна.