2020-04-22 10:192min00

Улсын байцаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй “Зочин хүнс” ХХК-д зөрчлийн хэрэг үүсгэлээ

c9d1a4e63073c588dcd8f09434a3dda8_x3

Мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан.

Иймд мэдэгдэл хүргүүлж тус байгууллагад зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Эх сурвалж: НМХГ

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй