Коронавирусын цар тахал олон хүний амь амьдралыг сүйтгэж, дэлхийн эдийн засагт сандрал бий болгож, Засгийн газруудын чадамжийг шалгаж байна. Ирээдүй хэрхэн яаж өөрчлөгдөхийг таах аргагүй байгаа…
“Форин Полиси” сэтгүүл цар тахлын дараа бүрэлдэж төлөвших дэлхийн шинэ дэг журмын талаар төсөөлж байгаа санаа бодлоосоо хуваалцахыг янз бүрийн улс орны дэлхийн тэргүүлэх 12 сэтгэгчээс хүсчээ.
Кори Шаке: Америкийн Нэгдсэн улс тэргүүллийн төлөөх шалгалтаа өгч чадсангүй
/Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирлын орлогч/
Энэ улс орны Засгийн газар хувиа хичээсэн явцуу ашиг сонирхолтой, чадвар, чадамжгүйн зовлон амсч байгаа болохоор АНУ-ыг дэлхийн лидер хэмээн цаашид үзэхээ болино. Хэрэв олон улсын байгууллагууд бүр эхний үе шатанд илүү их мэдээлэл өгсөн бол цар тахлын глобал үр дагаврыг нэлээд сулруулж болох байсан. Ийм тохиолдолд улс орнуудад бэлтгэх, нөөц илүү шаардлагатай салбаруудад нөөцөө дайчлах цаг хугацаа хангалттай байх байсан. Энэ ажлыг АНУ хэдийгээр хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, бас зөвхөн түүнийгээ удирдлага болгодоггүй ч гэсэн бүрэн дүүрэн хийж чадах байсан. Вашингтон тэргүүллийн төлөөх шалгалтдаа унасан болохоор дэлхийн дахинд л муу байх болно.
4 comments
tegeed uur yamar huchirheg uls bairiig ni ezleh ve, uur baihgui l baigaa biz dee, tegeheer usa gaas uur songolt oiriin 15 jild baihgui
тийм ээ. яг үнэн.
Бүгд л тус тусдаа л байя . атмангүй нэг ангийнхан шиг л
аливаа юм удахаар хэт нүсэр тогтолцоотой өөрсдийгөө хамгийн мундаг гээд байхаар хөгжих өөөрчлөгдөх гэдэг ойлголт алга болж нуран унадаг гэдэг л болж байна. Ямар сайндаа 200 мянган хүн үхээд зогсвол сайн үр дүн болно гээд дөнгөж цар тахал эхэлж байхад мэдэгдээд зогсох вэ дээ. Хятад улс эдийн засгаа маш сайн хамгаалж цар тахалтай тэмцсэн. америк чадаагүй эдийн засгийн нөөцөө нилээд барах байх. нилээд агшина. үүхэг нь солигдоно. шинэ дэг журам тогтоно