УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг гишүүдийн олонх дэмжлээ

2020-04-15 17:04
92926681_212159650210022_4349326626891235328_n

УИХ-ын гишүүн Б.Батзориг нь жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа бөгөөд тэрээр бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.

Тэгвэл УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.15/ хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Улмаар байнгын хорооны гишүүдийн олонх УИХ-ын гишүүн Б.Батзоригийг бүрэн эрхээс нь чөлөөлөхийг дэмжлээ. Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг маргааш /2020.04.16/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэх юм.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй