Хотын захирагч С.Амарсайхан Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзан, коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн хѳл хорио тогтоосонтой холбоотойгоор Ерѳнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээлийг онлайн буюу цахим хэлбэрээр явуулж байгаа.
Энэ ажил хэрхэн хэрэгжиж байгаа, цаашид юу анхаарах, шалгалт шүүлгийг хэрхэн явуулах, цаашид шинээр баригдах сургууль цэцэрлэгийн ажлыг тасалдуулахгүй явуулах талаар үүрэг чиглэл ѳгч, санал солилцож байна.