Тайландад шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчнөөр шүүх эмнэлгийн нэгэн эмч нас баржээ. Тэрээр цогцосноос вирусийн халдвар авсан нь тодорхой болсон байна. Өөрөөр хэлбэл үхсэн хүнээс вирус халдсан нь албан ёсоор батлагдсан дэлхийн анхны тохиолдол аж.
Эрүүл мэндийн байгууллагуудаас шүүх эмнэлгийн эмч нар, эмгэг анатоми судлаачдыг сонор сэрэмжтэй байхыг уриалсан байна. Ялангуяа эмгэг анатомийн тасагт мэс ажилбарыг халдваргүйжүүлэлтийн өндөр нөхцөлд хийх ёстой гэжээ.
Мэргэжилтнүүд шүүх эмнэлгийн эмчийг амьд вирус тээгчээс халдвар авсан байх магадлалтай гэж үзэж байна. Гэхдээ тэр байнга л цогцостой харьцдаг болохоор үхсэн хүнээс халдвар авсан байх магадлал их байгаа юм.
ДЭМБ-ын мэдээлснээр шинэ төрлийн коронавирусээр үүсгэгддэг уушгины хатгалгаагаар нас барсан хүмүүсийн уушги аюултай байж болзошгүй гэсэн аж. Ялангуяа задлангийн үеэр эвгүй л хөдөлбөл халдвар авах магадлал өндөр. Гэхдээ вирус тээгч нас барсны дараа вирус удаан амьдардаггүй гэнэ.
Тайландад коронавирусийн халдвараар 2613 хүн өвчилж, 41 хүн нас баржээ.
Эх сурвалж: lenta.ru
Орчуулсан Э.МАРТ