Таксины жолооч үйлчлүүлэгчээ сүрдүүлж, дээрэмдсэн хэрэг өнгөрсөн шөнийн 03.00 цагийн орчимд гарчээ.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11-р хорооны орчмоос такси барьсан иргэнийг уг таксины жолооч айлган сүрдүүлж, “Хангай” хотхоны ойролцоох гэр хорооллын гудамжинд аваачин, Iphone-10 загварын гар утсыг нь дээрэмджээ.
Тухайн үед хохирогч эрэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх ба жолоочийн царайг санахгүй байгаа тухай цагдаагийн байгууллагад мэдүүлжээ.
Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд дээрмийн хэрэг үйлдсэн этгээдийг эрэн сурвалжилж, тогтоохоор ажиллаж байна.