УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ. Тэрээр “Өнөөдөр улс оронд үүсээд байгаа цар тахлыг хязгаарлах, үр дүнтэй төрийн бодлогыг боловсруулах шаардлагатай байна.
Зөвхөн цар тахалтай холбоотой төдийгүй, нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар Засгийн газраас авах арга хэмжээ чухал боллоо. Тиймээс УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд хамтран цар тахалтай холбоотой дөрөв дэх санал, тогтоолын төслөө УИХ, Засгийн газарт хүргүүлж байна. Гэвч эрх баригчид үл тоомсорлосон байдалтай байгаа нь харамсалтай.
АН-ын зүгээс энэ удаад гадаад улсад байгаа монгол иргэдийн эрхийг хамгаалах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулан, өргөн барих гэж байгаа юм. Уг тогтоолын төсөлд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн тэр дундаа хүндэтгэн үзэх шалтгаантай 50 орчим иргэнд сар бүр 500 ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
Энэхүү дэмжлэгийг хил хаасан хугацаанаас эхэлж, хагас жилээр тооцвол 417 тэрбум 213 сая төгрөгийг гадаадад сурч, ажиллаж байгаа иргэдэд олгох тооцоо гаргасан. Энэ оны төсөвт 3.1 их наядын хөрөнгө оруулалтын төсөв байгаа. Үүнийг цар тахлыг даван туулахад зарцуулах бүрэн боломжтой. Эх үүсвэр хангалттай байгаа” гэлээ.
2 comments
зүгээр байгаад өгөөч дээ. ямар яршиг бэ. эрх барьж байхдаа хийж байхгүй байж одоо нохойтоод байгаараа
попороод ядчах юмаа одоо сонгцуулийн шоу эхэлжээ АН шавар шавхаатай хутгалдсан элбэгдорж баас шээстэйгээ зуурсан танай нам бачрцогт сайханбилэг элбэгдорж гээд олон дод хулгайчдаа шоронд суулга