Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр ээлжит мэдээлэл хийлээ. /2020.04.15/
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл: Дэлхний нийтээр Коронавирусийн тархалт 10 хоногт хэдэн зуун мянгаараа илэрч байна. Урд нь дэлхий нийтийг хамарч байсан хэд хэдэн цар тахлтай харьцуулахад тархалт маш хурдацтай тархаж байна гэж олон улсын эрдэмтэд үзэж байна.
ОХУ-д халдварын тархалтын дийлэнх нь Москва хот орчимд дэгдэж байна. Халдвар ийм эрчимтэй тархсан нь иргэд өөрийгөө тусгаарлаагүйгээс үүдсэн байна. Халдварын 30 хувь нь шинж тэмдэггүй тархаж байна.
Япон Улсад 24 цагт 482, Хятад улсад зөөвөрлөгдсөн 36 тохиолдол бүртгэгджээ. Монгол Улсад коронавирусийн 30 тохиолдол батлагдсанаас 5 хүн нь эдгэрч, эмнэлгээс тусгаарлалтад шилжсэн.
Улсын хэмжээнд ажиглалтад 1630 хүн байна. ЭМЯ-ны 24 цагийн 119 утсаар өнгөрсөн хоногт 100 гаруй дуудлага ирсний 70 хувь нь өчигдөр “Улаанбаатар-Сонгдо” эмнэлэгт гарсан сэжигтэй хоёр иргэнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад хариу эерэг буюу коронавирусгүй гарлаа.