Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид өчигдөр /2020.04.13/ 28 настай иргэн Л нас барсан хэрэг гарсан байна.
Талийгаач нь цагдан хоригдож байх хугацаандаа бөөрний архаг үрэвслийн сэдрэл, нурууны мэдрэлийн ёзоорын эмгэг, бөөрний аяганцар, тэвшинцэрийн завсрын эдийн үрэвсэл, амьсгалын дээд замын үрэвсэл оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаад гуравдугаар сарын 02-ны өдрөөс Уушгины олон эмэнд дасалтай сүрьеэ өвчнөөр оношлогдож, сүрьеэгийн эмчилгээ хийлгэж байжээ.
Эмчилгээг үргэлжлүүлж байх явцад түүний биеийн байдал хүндэрч, шаардлагатай эмнэлэгийн туслдамж үзүүлсэн боловч өвчтөн харамсалтай нь амьсгал хураажээ. Тэрээр нь бусдыг залилан мэхэлж, 2231 иргэнд 4.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан эрүүгийн хэрэгт шалгагдан хоригдож байсан бөгөөд хэрэг нь шүүхэд шилжээд байсан байна.