Өнөөдөр /2020.04.14/ Улсын Онцгой комисс хаалттай хуралдаж тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх цар тахлын үед сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл сунгах чиглэлийг өгсөн билээ.
Тэгвэл хуралдаанаас сургууль, цэцэрлэгийн хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна.
Сургууль, цэцэрлэгийг 9-р сарын 1-ний өдөр хүртэл хичээллүүлэхгүй байх шийдвэртэй холбоотойгоор БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Энэ үеэр анги дэвшүүлэх дүнг танхимаар хичээллэж байсан 2-р улирлын дүнгээр гаргах тухай онцолсон бөгөөд ангил улирах асуудал байхгүй гэв.
Мөн Цэцэрлэг, нэгдүгээр ангийн элсэлт, хувийн дунд сургуулиудын элсэлтийг 8-р сарын хоёрдугаар хагасаас зохион байгуулахаар зохицуулалт хийгдэж байгаа аж.
Бүх аймаг сумдын засаг дарга нарт дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс чиглэл өгч байгаа бөгөөд сургууль цэцэрлэгийн халаалтыг зогсоох тухай асуудал яригдаж, хэмнэлт хийхээр төлөвлөсөн байна.