2020-04-07 12:371min00

Авто зам эвдэрсэн зөрчил: Зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар хүргүүллээ

92322213_3387071384653551_4018454836172292096_o

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай дугаар 70128012-т ирүүлсэн ХУД-н 11 дүгээр хороо, Америк сургуулийн арын замыг том оврын тээврийн хэрэгсэл эвдэж байгааг шалгуулах тухай гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар “Эфэс констракшн” ХХК нь барилгын суурийн шороо тээвэрлэх явцдаа Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчиж, авто зам эвдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл ногдуулж, зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар хүргүүллээ.