Өнөөдөр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн 12-р сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж таван хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм.
Уг хуулийн төслөө хаврын чуулганаар яаралтай хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Б.Пүрэвдорж гишүүн хэлэхдээ “Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын 10 хувийн татвар нь эдийн засагт үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр иргэд дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 10 мянган төгрөгийн татвар төлж байна.
Энэ хуульд өөрчлөлт орсноор 105 мянган төгрөгөөр хүнсээ авчихаад НӨАТ-ын буцаалтаар 2000 төгрөгөө буцааж авна. Өөрөөр хэлбэл 103 мянган төгрөг л зарцуулан гэсэн үг. Эдийн засаг хямарч, хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед уг хуулийн төслийг батлах шаардлагатай” гэв.