Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын шуурхай дугаар 70128012-т ирүүлсэн ХУД-н 11 дүгээр хороо, Америк сургуулийн арын замыг том оврын тээврийн хэрэгсэл эвдэж байгааг шалгуулах тухай гомдлын дагуу хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар “Эфэс констракшн” ХХК нь барилгын суурийн шороо тээвэрлэх явцдаа Авто замын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.1 дэх заалтыг зөрчиж, авто зам эвдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.4 дүгээр зүйлийн 1-д заасан шийтгэл ногдуулж, зөрчлөө арилгах хугацаатай албан даалгавар хүргүүллээ.