Хавар болж хуурайшилт ихэссэнтэй холбоотойгоор ойр ойрхон ой, хээрийн гал түймэр гарах боллоо. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын нутаг дэвсгэр буюу Төв аймгийн Эрдэнэ сумын гуравдугаар баг, Улаанбаатар хотын Налайх дүүргийн зургадугаар хорооны хилийн зааг Ар мухар гэдэг газарт иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас шалтгаан ой хээрийн түймэр гарчээ.
Нийтдээ 10 гаруй га газар шатаж одоогоор түймрийг цурманд оруулжээ. Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ хамтран 65 хүн, 10 гаруй машинтайгаар ажиллаж байна.