Хууль тогтоомжоор баталгаажсан хэвлэн нийтлэх эрх чөлөө нь бодитой хангагдсан эсэх, түүнчлэн уг эрхэд суурилан ажил үүргээ гүйцэтгэж байгаа сэтгүүлчдийн нөхцөл байдлыг тодорхойлох төрөл бүрийн индекс үзүүлэлтүүд гардаг байна.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс (World Press Freedom Index)-ийг Франц Улсад 1985 онд үүсгэн байгуулагдсан Хил хязгааргүй сэтгүүлчид ашгийн төлөө бус төрийн бус байгууллагаас эрхлэн гаргадаг бөгөөд уг байгууллага нь “Интернет дэх мэдээллийн цензур болон хэвлэл мэдээллийн шинэ төрөл дээранхаарал хандуулах”, “Аюул бүхий бүс нутагт ажиллаж буй сэтгүүлчдэд эд материал, мөнгө санхүү, сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх” гэсэн үйл ажиллагааны үндсэн хоёр хүрээтэй ажиллаж байна.
Түүнчлэн Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллага нь эрх чөлөөтэй, бие даасан, олон ургальч сэтгүүл зүйг дэмжих, хэвлэл мэдээллийн ажилчдыг хамгаалах чиг үүрэгтэйн хувьд Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ,Европын зөвлөл, Франц хэлтнүүдийн олон улсын байгууллага зэрэгт зөвлөх статустай юм.
Тэд 2002 оноос хойш жил бүр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 орны нөхцөл байдлыг үнэлж байна. 2019 оны байдлаар Норвеги (7.82 оноотойгоор 1дүгээр байрт), Финлянд (7.9 оноотойгоор 2 дугаар байрт), Швед (8.31 оноотойгоор 3дугаар байрт) зэрэг улсууд уг индексийг тэргүүлсэн бол Монгол Улс 29.51 оноотойгоор 70 дугаар байрт орсноор өмнөх жилээс нэг л байраар урагшилжээ.
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс болон хамгийн өндөр оноо авсанулсуудын харьцуулалт
Уг индексийг боловсруулахдаа Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагын саналасуулгад өгсөн экспертүүдийн хариултад тулгуурлан улс орнууд дахь сэтгүүлчдийн эрх чөлөөний байдалд хийсэн чанарын шинжилгээний дүнг сэтгүүлчдийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тоон мэдээтэй нэгтгэдэг байна.
Фрийдом Хаус төрийн бус байгууллагаас гаргасан Хэвлэлийн эрх чөлөөний 2002-2017 он хүртэлх 16 удаагийн тайлангаас харвал Монгол Улс Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын137 хувьд жил бүр зарим талаараа эрх чөлөөтэй гэж үнэлэгдсэн байна.
2017 оны үнэлгээг нарийвчлан үзвэл Монгол Улсын хууль эрх зүйн орчин 30-аас 13 оноо, улс төрийн орчин 40-өөс 12 оноо, эдийн засгийн орчин 30-аас 12 оноо, нийт 100-аас 37 оноо авч Хэвлэлийн эрх чөлөөний статусын хувьд 215 улсаас 70 дугаар байрт эрэмбэлэгдсэн байна.
ХЭҮК-ийн илтгэлээс