2020-03-25 09:172min00

Коронавирусийн халдвар тархаагүй 38 улс үлдлээ

29coronavirus_editorial-videoSixteenByNineJumbo1600-v7

Дэлхийн 197 улсад нутаг дэвсгэрүүдэд коронавирус тархаад буй бол вирусийн халдвар тархаагүй 38 орон үлдлээ. Үүнд ихэвчлэн Номхон далайн арлын болон Африк тивийн улс байна.

Коронавирусийн халдвар өдөрт 3-6 оронд шинээр илэрч, мөн тооны оронд Ковид-19 өвчнөөр нас барсан анхны тохиолдлууд бүртгэгдэж байна. Өнөөдөр гэхэд дахин хоёр оронд халдвар илэрч мөн хоёр улсад анхны нас баралт бүртгэгдсэн.

Өнөөдрийн байдлаар коронавирус тархаагүй улс орнууд:

Африк тивд (Нийт 54 улс):

  1. Мали
  2. Малави
  3. Бурунди
  4. Өмнөд Судан
  5. Сьерра Леон
  6. Ботсвана
  7. Лесото
  8. Гвиней-Бисау
  9. Коморос
  10. Сан-Томе ба Принсипи

Ази тивд (Нийт 48 улс):

  1. Йемен
  2. Хойд Солонгос
  3. Тажикистан
  4. Туркменистан

Номхон далайн арлын орнууд (Нийт 14 улс):

  1. Соломоны арлууд
  2. Вануату
  3. Самоа
  4. Кирибати
  5. Микронез
  6. Тонга
  7. Маршаллын арлууд
  8. Палау
  9. Тувалу
  10. Науру

Америк тив (Нийт 35 улс):

  1. Сент Киттс ба Невис

Өөрийгөө удирдах алслагдсан нутаг дэвсгэр:

  1. Баруун сахар
  2. Сент Элена /Британи/
  3. Британийн Виржин арал /Британи/
  4. Карибын Нидерланд /Нидерланд/
  5. Ангилла /Британи/
  6. Фолкланд /Британи/
  7. Умард Марианы арлууд /АНУ/
  8. Америкийн Самоа /АНУ/
  9. Күүк арлууд /Нидерланд/
  10. Уоллис ба Футуна /Франц/
  11. Ниүэ /Шинэ Зеланд/
  12. Токелау /Шинэ Зеланд/
  13. Сен-Пьере ба Микелон /Франц/

Gogo.mn