Шатрын их гэр бүлийн гишүүд та бүгдийн мэдэж байгаачлан Дэлхийн шатрын Олимпиад нь мянга мянган шатарчид, дасгалжуулагчид, албаны хүмүүс, үзэгчид хамарсан Дэлхийн Шатрын Холбооноос зохион байгуулдаг хамгийн том, нэр хүндтэй тэмцээн билээ. Дэлхийн шатрын Олимпиадын гол зорилго нь зөвхөн спортын үр дүн, үзүүлэлт тодорхойлохдоо бус дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн энэ спортын наадмын хүрээнд дэлхийн өнцөг булан бүрт буй шатарт хайртай хүмүүсийг нэгтгэх, шатрын спортыг олонд дэлгэрүүлэхэд оршдог.

Нөгөө талаар олон хүний амь насанд нөлөөлөөд буй COVID-19 цар тахлын дэгдэлтэд ихээхэн санаа зовинож байгааг Дэлхийн Шатрын холбооноос илэрхийлэх нь зүйтэй болов уу. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас хүргэсэн мэдээлэлд өвчлөлийн тоо дэлхий даяар тогтмол өсөж байгаатай холбогдуулан 2020 оны 3-р сарын 24-ний өдрийн Олон улсын олимпийн хорооноос гаргасан мэдэгдэлд “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмыг 2021 онд зохион байгуулагдахаар хойшлуулах шийдвэр гаргалаа.

Дэлхийн Шатрын холбоо мөн Дэлхийн шатрын 44 дэхь Олимпиадыг хойшлуулах шийдвэрийг гаргаж байна. Мөн түүнчлэн тус Олимпиадын өмнө зохион байгуулагдах байсан Паралимпиад, Дэлхийн шатрын холбооны ээлжит 91 дэхь удаагийн Конгресс хойшлохоор боллоо. Эдгээр арга хэмжээнүүд зохиогдохоор төлөвлөгдөж байсан газарт буюу ОХУ-ын Москва болон Ханты-Мансийск хотуудад 2021 оны зун зохиогдоно.

ДЭЛХИЙН ШАТРЫН ХОЛБООНЫ КОНСУЛ

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн