Яг одоо нийгмийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд коронавирусийн талаар их хэмжээгээр мэдээлж байгаа бөгөөд энэ нь бидны хувьд маш том асуудал болоод байгаа билээ.
Энэхүү коронавирус тархаж байгааг харахад бид бүгд түгшүүртэйгээр хүлээн суун, түгшүүртэй бодлуудаар дүүрэн байна. Гэвч энэ талаар бодож, санаа зовох нь энэ вирустай тэмцэхэд бидэнд туслахгүй. Үнэндээ энэ нь бидний дархлааг эрс бууруулж тэмцэх биш харин дордуулаад байгаа хэрэг аж. Тиймээс сэтгэлийн ядаргаанаас зайлсхийхийн тулд бид өдөр тутмын ажлаа өөрчлөх нь хэрэгтэй юм.
Бүх хүмүүс дэгдэлтийн улмаас гэртээ сууж байгаа тул бид үүнийг гэр бүлтэйгээ хамт байх боломж гэж үзэх нь зөв юм. Түүнчлэн, бид өөрсдийгөө хөгжүүлэх маш сайхан цаг үе боломж гэж харан, онлайн платформоор дамжуулан өөрсдийгөө хөгжүүлцгээе. Мэдлэгээ дээшлүүлж, сонирхолтой мэдээллээр өөрийгөө хөгжүүлэн, гадагш гарахгүйгээр бие махбодийн эрүүл мэндээ сайжруулах боломжтой. Бид энэ хугацааг ухаалгаар ашиглах хэрэгтэй бөгөөд үүнийг нааштай сайн зүйл гэж авч үзэх нь сэтгэл зүйн хувьд эерэг, эрүүл хандлага билээ. Тахлын түгшүүрт мэдээллээр тархиа дүүргэхийн оронд сурч, мэдэж амжаагүй зүйлээ судалж, мэдэх нь маш зөв бөгөөд оновчтой сонголт байх болно.
Гэртээ өөрийгөө хөгжүүлэх зарим санаа
Хэрэв та 1 жилийн гэрээт сорилтод оролцож байгаа бол энэ нь зорилгодоо хүрэх гайхалтай боломж юм. Өдөр тутмын ажлаа үе үе төлөвлөж, аль хэдийн амжилтанд хүрсэн мэт төсөөллөө зураарай. Өөртэйгөө чанга ярь, энэ нь таны харилцааны чадварыг дээшлүүлэх болно. Ямар ч хязгаарлалтгүйгээр суралцаж, сур. Тийм ээ, та амжилтанд хүрч чадна, тийм ээ чи чадна. Та цагаа ухаалгаар ашиглаарай.
Нэг жилийн гэрээт сорилтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү
Хэрэв та хөгжимд сонирхолтой бол цаг заваа ашиглан хөгжмийн зэмсэг сурахад ашиглаарай. Хөгжмийн зэмсэг бүр нь тэдний өвөрмөц байдал, дуу чимээ, бүтэц, түүх нь үүнийг маш өвөрмөц болгодог. Та хөгжмийн мэдлэгээ дээшлүүлхийн тулд тус бүрийн хөгжимийн зэмсэгүүдийг хаанаас үүссэнийг судалж та мэдлэг боловсорлоо хөгжүүлээрэй. Мөн та хөгжим тоглож сурахийг хүсэж байвал YouTube-ээс уг хөгжимийн зэмсэгийн Tutorial-уудийг үзэж ур чадвараа нээж бас нэмэгдүүлээрэй.
Хөгжимийн зэмсэгүүдийн дуу болон тэдний бүтэц
Хэрэв та гадаад хэл сурахыг үргэлж хүсдэг, гэхдээ цаг хугацааны зөрчилдөөнөөс болж сурч чадаагүй бол энэ нь танд шинэ хэл сурах цаг боломжоор хангаж байна. Та аль ч гар утасандаа “DUOLINGO” “BABBEL програмыг татаж авах боломжтой бөгөөд гадаад хэлний олон хэлнээс сонгож суралцах боломжтой. Энэ нь шинэ хэл сурахад маш хялбар програм. Амжилт хүсье!
https://www.duolingo.com/register
https://www.babbel.com
Хэрэв та өмнөхөөсөө илүү их анхааралыг өөртөө болон гэр бүлийнхэний эрүүл мэнддээ анхаарч халамжлахыг хүсч байвал гэр бүлийн цагийг хамтдаа өнгөрөө. Энэ нь танд болон танай гэр бүлийн гишүүдэд хамтдаа зугаацах цаг олгож байгаа мөртлөө энэ нь давхар дархлаа сайжруулах боломжийг олгож байна. Жишээлбэл: “Йога хий, гэхдээ хөгжилтэй байдлаар, та гэр бүлийн гишүүн бүрийг хоёр бүлэгт хувааж тоглоом шиг илүү хөгжилтэй болгох хэрэгтэй. Энэ үйл явдал нь биеийн хөдөлгөөн, дасгал хөдөлгөөн болж дархлааг сайжруулах хамгийн сайн арга дүн, инээд ба хайр сэтгэл ялгавархад энэ нь түгшүүрийг багасгах хамгийн сайн эм тул эдгээр энгийн дэглэмүүдээр бие биенээ халамжилаарай.
https://youtu.be/QHht9Xvf1fA (йога жишээ)
Ээжүүдийн хувьд та энэ цагийг охидтойгоо хамт өнгөрөөж болно. Охиддоо амьдралын анхан шатны мэдлэг олгох зугаатай цагийг бие болгоорой. Та охиддоо оёдлын техникийг сурч мэдэхэд нь туслаж болно, энэ нь үндсэн ур чадварыг хөгжүүлэхэд нь тусалахаас гадна та магадгүй тэдний жинхэнэ авъяас чадварыг олж авахад нь тусалчийж мэднэ. Зүгээр л бүтээлч сэтэгхүйтэй байгаарай магадгүй та охиныхоо уран бүтээлээр түүнийг илүү хэн бэ гэдэгийг ойлогчиж болно.
https://youtu.be/uDL3iIifqlY (оёдлын жишээ)
https://youtu.be/_OTN4A1lXiY
Аавуудын хувьд энэ бол эрчүүд хөвгүүдтэйгээ ярилцах цаг тохиож. Сургуульд байхдаа хэрхэн хийж байгаа талаар ярилц, тэдэнд ямар нэг зүйл саад болж байгаа эсэхийг асуу. Нээлттэй яриа өрнүүлэх нь охид хөвгүүдийн аль алинд нь нэн чухал бөгөөд зайлшгүй шаардлагатай зүйл юм. Түүнээс гадна, аавууд, та хөвгүүддээ махыг хэрхэн яаж эвдэхийг зааж өг, хэсэг бүрийн нэр томъёо, бүтэц, яс зэргийг зааж өгөөрөй. Энэ нь тэдэнд шинэ ур чадвар олж авахаас гадна магадгүй тэдэнд эр зориг нэмнэ байх.
Хэрэв та бизнесийн талаар бодож, бодож байсан бол энэ нь бизнес төлөвлөгөөгөө бичих том боломж. Бизнесийн төлөвлөгөөнийхөө бүдүүлэг ноорог бичээд, бүтцийнхээ зураг төслийг гарга. Энэ бол үүнийг хийх хамгийн тохиромжтой үе бөгөөд үүнийг бүү алдаарай.
Эцэст нь хувь хүмүүсийн хувьд энэ бол өөрийнхөө тухай бодох сайхан цаг юм. Ирээдүйнхээ талаар бодож, сурахыг хүсч буй зүйлийнхээ талаар бодох хэрэгтэй. Зорилгоо бичээд мөрөөдлөө бич. Хийж чадах зүйлийнхээ талаар бичээд, мэддэг зүйлээ бичээрэй. Учир нь энэ нь таны мэдэхгүй зүйлийг олоход тань туслах болно. Таны толгойд байгаа бүх зүйлийг бич. Учир нь энэ нь сэтгэлийн түгшүүрээс ангижрахад тустай. Эцэст нь хэлэхэд, одоо бичсэн зүйлээ эргэцүүлэн бодоорой. Та өөрөөсөө нэг зүйлийг олж мэдэх болно.
Эх сурвалж: Develop Me and My Neighbors