2020-03-25 09:221min00

Суудлын автомашины импорт 28 хувиар буурчээ

cars_import_

Монгол Улс энэ оны гуравдугаар сарын 23-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс 12.4% буюу 153.1 сая ам.доллароор бага импорт хийжээ.

Энэ дунд хамгийн их хэмжээгээр буурсан нь автомашины импорт байна. Тодруулбал, 2020 он гарснаас гуравдугаар сарын 23-н хүртэлх хугацаанд нийт 13,110 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үеэс 5,201 ширхэг буюу 28 хувиар буурсан дүн юм. Үүнийг дагаад бензиний импорт 15.5 хувь буурсан үзүүлэлтэй байна. Харин ачааны автомашины импорт 4,128 ширхэг буюу 4.2 хувиар өссөн байна.

Хүнсний бүтээгдэхүүний импортын хувьд мөн буурсан байна. Гуравдугаар сарын 23-н хүртэл Монгол Улсын импортолсон хүнсний хэмжээ өмнөх оныхоос 900 мянган ам.доллар буюу 0.8 хувиар буурчээ.

 

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар