Оросын Ставропольд Эрүүл мэндийн яамны халдварын хараат бус ерөнхий мэргэжилтэн Ирина Санниковаг ажлаас нь халжээ. Тэрбээр бүс нутагтаа коронавирусийн халдвар авсан эхний хүн болсон юм. Хөл хорио, тусгаарлалтын чухлыг байнга ярьж ухуулж байсан энэ эмч Мадридад очсоноо нууж, хөл хорионд ороогүйн улмаас өөрөө халдвар авч, 11 хүнд коронавирусийн халдвар тараажээ.
Хязгаарын эрүүл мэндийн яамнаас “Тэр одоо манай Ставрополийн хязгаарын ЭМЯ-ны халдварт өвчний асуудал эрхэлсэн гол мэргэжилтэн байхаа больсон” гэж мэдэгдсэн байна.
Ирина Санникова нь ЭМЯ-ны гишүүнээс гадна Ставрополийн анагаах ухааны их сургуульд багшилдаг байсан. Италиас ирээд долоо хоногийн турш халдвар өвчний мэргэжилтний үүргээ гүйцэтгэхийн хажуугаар багшилж, семинар явуулж байжээ. Ингээд удалгүй хоёр талдаа уушги нь үрэвссэн оноштойгоор халдварт өвчний эмнэлэгт хэвтсэн байна.
Гуравдугаар сарын 23-нд Оросын Ставрополийн хязгаарын Мөрдөн шалгах хорооноос Санниковад “Мэдээллээ нуун дарагдуулж, хүмүүсийн эрүүл мэнд, амь насанд аюул заналхийлэл учруулсан”, “Хайхрамжгүй хандсан” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Эх сурвалж: www.kp.ru
Орчуулсан Э.МАРТ