Шинэ коронавирусын цар тахал гуравдугаар сарын дундаас эхлэн дэлхийн эдийн засагт нөлөөлж, Хятадын аж үйлдвэр дөрөвдүгээр сард ч эрс уналттай хэвээр байна гэж HBR (“Harvard Business Review”)-т тэмдэглэжээ.
Монгол Улсын эдийн засаг Хятадаас ихээхэн хамааралтай. Тиймээс бизнес шинжээчид Covid-19-ийн дэгдэлтийн үр дагаврыг Монгол Улс зургаадугаар сараас мэдэрч эхэлнэ гэж тооцоолж байна. Тиймээс Монгол Улсын Засгийн газар нөхцөл байдлыг макро эдийн засгийн түвшиндээ үнэлж, 2020 оны улсын төсөвтөө өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзжээ.
Хэрвээ Засгийн газраас шаардлагатай арга хэмжээ авахгүй бол Монгол Улсад ажилгүйдлийн түвшин 20 хувьд хүрч, зургаадугаар сар гэхэд 250 000 орчим хүн ажилгүй болно гэжээ.
Эх сурвалж:https://centralasia.media
Орчуулсан Э.МАРТ