Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн үндэсний төв болон холбогдох бусад байгууллагын зүгээс иргэдэд “Эрүүл мэнд”-ийн заавар, зөвлөгөө, анхааруулга, мэдлэг мэдээллийг цаг тутам өгч байна.
Тиймээс иргэд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, зөвлөмж, анхааруулгыг чанд сахин биелүүлж, эрүүл мэнд, амь насаа эрсдлээс хамгаалах нь чухал юм. Дэлхийн Улс орныг аюулт нөхцөл байдалд оруулж буй цар тахал дэгдээд байгаа энэ үед эрүүл мэндээ сахин хамгаалж, хариуцлагатай байх нь иргэн хүний үүрэг юм.