Эх сурвалж : Ц.Даваасамбуу : ҮНДЭСНИЙ ШУУДАН

“Forbes” дээр “Mongolia Announces 3 New COVID-19 Cases, Totaling 4: How They Got Coronavirus Precautions Right” буюу “Монголчууд коронавирусээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авсан бэ” гэсэн гарчигтай нийтлэл гарчээ.

Коронавирусийн дэгдэлт эрчимжиж буй энэ үед Хятадтай хиллэдэг Монгол Улсад вирусээр халдварласан дөрвөн тохиолдлыг зарлаад байгаа билээ. Анхны тохиолдол энэ сарын 9-нд Франц Улсын иргэнээс илэрсэн. Үүнээс харахад Монголын Засгийн газар коронавирусийн эсрэг арга хэмжээ авахад  нухацтай хандаж байгаа нь харагдаж байна.

Францын иргэнээс коронавирус илэрсэн нь олон нийтэд ил болсны дараа тус улсын  иргэдийн болон гаднынхны хооронд хурцадмал байдал үүсэх хандлагатай болсон ч одоо байдал харьцангуй тайван болж, монголчууд коронавирус илэрсэн франц иргэнд  анхных бас сүүлчийнх байхыг бэлгэдэн Анх-Отгон гэдэг нэр  өгөөд амжив. Харамсалтай нь, тэр сүүлчийнх байсангүй.

Монголын Засгийн газар чартер нислэгээр Франц, Герман зэрэг дэлхийн улс оронд ажиллаж, амьдарч байсан иргэдээ авчирч эхэлсэн билээ. Харин энэ нислэгээр ирсэн иргэдээс коронавирусийн халдвар илрээд байна. Гэхдээ тусгай нислэгээр ирсэн бүх зорчигчдыг газардсан даруйд нь тусгаарлан, шинжилгээнд хамруулсан бөгөөд халдвар авсан өвчтөнүүд шаардлагатай эмчилгээнд аль хэдийн хамрагдаж эхлээд байгаа юм.

Коронавирусийн дэгдэлт одоогийнх шиг  нөхцөл байдалд хүрэхээс өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас  улс орнуудад хандан хэрэгтэй арга хэмжээг цаг алдалгүй авахыг анхааруулж байсан. Харин ДЭМБ-аас гаргасан анхааруулгыг хамгийн сайн дагаж мөрдсөн нь тус улс.  Монголын Засгийн газар нэгдүгээр сараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн бөгөөд Хятадад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш буюу сар орчмын дараа  тус улстай хиллэх хилээ хаасан юм.

Түүнчлэн БНХАУ-тай хиллэх хилээ хаасан өдрөөс буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ноос сургуулиудын үйл ажиллагааг зогсоож, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон. Үүнээс гадна Цагаан сарын баярын өдрүүдээр орон нутгийн замын хөдөлгөөнийг ч хаасан. Иргэдийг олноороо цуглахгүй байх хязгаарлалт хоёрдугаар сарын турш үргэлжилсэн.

Гуравдугаар сард ч энэ байдал үргэлжилж Мөсний болон Бүргэдийн баяр, Тэмээний баяр, Наурызын баяр зэрэг уламжлалт арга хэмжээ, ёслол цуцлагдаад байгаа юм. Монгол Улсын Эрүүл мэндийн яамны зүгээс өдөр бүр өглөөний 11:00 цагаас хэвлэлийн бага хурал хийж нөхцөл байдлын талаар хамгийн сүүлийн үеийн, найдвартай мэдээлэл өгөж байна. Махны ханшид багахан өөрчлөлт орсныг эс тооцвол тус улсад паник худалдан авалт ажиглагдсангүй.

Түүнчлэн БНХАУ-д вирусийн дэгдэлт эрчимжиж байх үед Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Бээжинд айлчилж, тус улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нартай уулзсан. Энэ үед Вашингтон  Монгол Улсыг гуравдугаар түвшний өндөр эрсдэлтэй улсад тооцож, иргэдээ зорчихгүй байхыг анхааруулж байв.

Өнгөрсөн хугацаанд АНУ ч гэсэн шаардлагатай  арга хэмжээнүүдийг авсаар байгаа ч төдийлөн үр дүнгүй байгаа нь “Вашингтон пост”-ын нийтлэлүүдээс харагдаж байгаа юм. Ямартай ч энэ нүүдэлчин ард түмэн ямар хурдан хугацаанд, хэрхэн үр дүнтэй ажиллаж байгаа нь дэлхийн нийтийн анхаарлыг татаж байна.

/www.forbes.com

үндэсний шуудан-н зурган илэрц

By updown