Дэлхийн 170 улсад тархаад буй аюулт коронавирусийн халдвар Монгол Улсад зургаан хүнд илрэн эмчлүүлж буй юм. Энэ үед иргэд гадуур болон олон нийтийн үйлчилгээний газраар хүүхдүүдээ дагуулан ихээр явсаар байна.
Тиймээс хөл хөдөлгөөн их байна гэж тайвширч хүүхдүүдээ дагуулан олон нийтийн газруудаар явахгүй байхыг нийт эцэг эхчүүдэд анхааруулж байна.
Энэ талаар эрүүл мэндийн байгууллагаас байнга өгч буй зааврыг иргэд, эцэг эхчүүд сайтар мөрдөх хэрэгтэй юм. Иймд бүх үүргийг дан ганц төрд даатгалгүй иргэн бүр хариуцлагаа ухамсарлаж эл цар тахал өвчинг даван туулна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.