Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тусгай үүргийн онгоцоор ирж байгаа иргэдийн паспортыг нь нэгдсэн журмаар хурааж авсан байгаа бөгөөд штампыг нь дараад дараа нь тараах талаар мэдэгдлээ. Ингэхдээ төлбөрөө төлсөн хүмүүст нь л паспортыг нь өгнө гэв.
Ирсэн хүмүүсийн зарим нь тусгаарлах байрныхаа төлбөрийг төлөхгүй, янз бүрийн шаардлага, хүсэлт тавих, нөхцөл байдлыг ухамсарлахгүй байх тохиолдлууд гарч байгаа гэнэ.
Төлбөрөө төлөхгүй байгаа хүмүүс бий. Төл гэсэн шийдвэр гарсан бол дага. Нялцганасан асуудлыг хүлээж авахгүй. Үүнийг хатуу анхааруулмаар байна.
Ард иргэд сахилга, хариуцлагатай ухамсартай байгаачээ. Ард түмний оролцоотойгоор аюултай нөхцөл байдлыг давж гарна шүү дээ хэмээн албаны хүмүүс хэллээ.