Цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэд хөнгөн нимгэн хувцасандаа оржээ. Хаврын цагт өвчин эмгэг, ялангуяа ханиад томуу, амьсгалын замын өвчний тархал зогсдоггүй.
Нөгөө талаар дэлхий нийтийг сандаргаж байгаа COVID-19 халдварын дэгдэлтээс нийтээрээ сэргийлж байгаа үед Эрүүл мэндийн байгууллагууд даарч хөрөхөөс сэргийлэхийг, хөнгөн нимгэн хувцасандаа яаран орохгүй байхыг зөвлөж байна.
Даарч хөрөх нь хүний бие организм сөргөөр нөлөөлдөг бөгөөд дархалаа сулардаг учраас Коронавирусээс сэргийлж байгаа энэ үед зохимжгүй гэдгийг нийт иргэддээ анхааруулж байна.