Улсын онцгой комиссын шуурхай штабаас иргэд аж ахуй нэгжүүдэд зарим зүйлсийг анхаарууллаа.
Зарим зүйл дээр өрөөсгөл мэдээлэл тараах, олон нийтэд буруу ойлголт өгөх асуудал их байна. Тиймээс арга хэмжээ авна, сануулж хэллээ. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал тиймээс хэлэхгүй хулганаас байх зүйл ерөөсөө байхгүй. Арга хэмжээ авна шүү. Сануулж хэллээ сайн ухамсарлаж ойлгоорой.
Зорчигчдын ачаа тээврийг бид 14 Каргод хадгалж байгаа. Мэргэжлийн байгууллагын өгсөн зөвлөмжөөр зөөлөн биет дотор тодорхой хугацаанд идэвхгүй болдог гэсэн зөвлөмж өгч байгаа. Үүний дагуу бид ажиллаж байна.
Гэтэл Каргод дотор байгаа бараан дотроос юм авна гэсэн яриа их яригдаж байна. Нэгэнт халдвар хамгааллын дэглэм сахиулж байгаа бол бид нар бүгд сахина. Дарга, цэрэг, найз нөхөд, хамаатан саднаараа яриулаад байна. Шулуухан хэлье. Хүлээж авахгүй. Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг хэн ч байсан дагаж мөрдөнө.
Аливаа ажлыг зохион байгуулж байхад дундуур нь орж ирээд танил талаараа яриулдагаа болиорой.