Шинэ коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж “Зам тээврийн хөгжлийн төв”-ийн ажилтан, алба хаагчид нэг өдрийн цалин болох 6 130 000 төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.
Мөн Германы оюуны хөрөнгө оруулалттай “Гёте” сургуулийн багш, ажилчид болон сурагч, эцэг эхчүүдийн төлөөллөөс цугларсан 9 000 000 сая төгрөгийг хандивласан бол Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны “Ахмадын зөвлөл”-ийн дарга С.Бямбаа ахмадын сэтгэлийн хандив болох сая төгрөгийг Улсын онцгой комисст гардуулан өглөө гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.