Өнөөдөр Засгийн газар ээлжит бус хуралдаж, зарим шийдвэрүүдийг гаргалаа.  Хуралдаанаар “Ковид -19” халдварын нөхцөл байдал, өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авах арга хэмжээний талаар болон Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, Онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцсэн байна.

Улмаар Засгийн газраас бензин, шатахууны үнийг литр тутамд 50-80 төгрөгөөр бууруулахаар боллоо. Цаашлаад дөрөвдүгээр сарын 10 гэхэд бензин, дизель түлш 200 төгрөгөөр буурна гэж үзэж байна. Одоогоор АИ-92 бензиний 32 хоногийн нөөцтэй байгаа бол дизель түлш 39 хоногийн нөөцтэй байна.

By updown