Ирландын хорих ангиуд COVID-19-ийн халдварын үед үр дүн багатай хэдий ч спиртгүй халдваргүйжүүлэгч хоригдлуудаа тараажээ. Тэд спиртээр нэрмэл хийж ууж магадгүй гэж болгоомжилсондоо ийм үйлдэл хийсэн байна.
Учир нь 2014 онд Зул сарын баяраар гурван хоригдол гар халдваргүйжүүлэгч уусан хэрэг гарчээ. Үүний улмаас тэд эмнэлэгт хүргэгдэж, эмнэлэгтээ эмх замбараагүй байдал дэгдээсэн байна. Энэ явдлаас хойш Ирландад халдваргүйжүүлэгчийг хорих ангиудад хоригложээ.
Харин коронавирусын цар тахалтай холбогдуулан энэ асуудал дахин сөхөгдөж эхэлсэн байна. Тус улсын нэгэн нэртэй мэс засалч хорих ангиудад коронавирусын халдвар дэгдэх вий гэдгээс эмээж байгаагаа илэрхийлсэн аж. Учир нь Ирландын хорихуудын камерын хүний тоо хэтэрч, эрүүл ахуйн хэм хэмжээ нь алдагджээ.
“Тэд нийгмээс тусгаарлагдсан ч бие биеэсээ тусгаарлагдаагүй. Тэдэнд гараа угаах, эсвэл халдваргүйжүүлэх хэрэгсэл хүрэлцэхгүй. Гавтай хүмүүс ханиаж найтаах үедээ амаа дарж чадахгүй” хэмээн Голуэйн зөвлөх нэмж хэлжээ.
Харин хорих ангиудын төлөөлөгчид энэ болгоомжлолыг үгүйсгэж, камеруудын 99% нь шүршүүр, гар угаах хэрэгсэлтэй гэсэн байна.