Дэлхий даяар тархаад байгаа Коронавирусийн халдварын улмаас Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, их дээд сургуулиудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл зогсоогоод байгаа билээ. Энэхүү нөхцөл байдал цаашид үргэлжлэх эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм.
Ерөнхий боловсролын сургуулиуд хичээллэж чадахгүй байгаа энэхүү нөхцөл байдал нь энэ жил сургуулиа төгсөх 12 дугаар ангийн сурагчдад хүнд тусч байна. Тиймээс ЕБС-дад зориулан явуулж байгаа Теле хичээлийн хуваарьт ЭЕШ-д бэлдэх цагийг ч нэмж өгөөд байгаа юм. Ямартай ч төгсөх ангийн хүүхдүүдийн асуудлыг боловсролын яам орхигдуулахгүй, аль болох шийдвэрлэх талаасаа ажилллаж байна.
Өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ 12-р ангийн бүх сурагчдад шалгалтад бэлдэх зөвлөгөө зөвлөмж, хичээлүүдийг CD-д буулган хүргүүлэх талаар дуулгалаа. Монгол Улсын хэмжээнд 12-р анги төгсөх 28 гаруй хүүхэд байгаа бөгөөд бүгдэд нь ЭЕШ-д бэлдэх заавар, зөвлөгөө, хичээлүүдтэй CD-г тараана гэв.