Засгийн газар тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэдээ авчирч байна. Гуравдугаар сарын 15-наас 16-ны хооронд тусгай үүргийн гурван удаагийн нислэг хийж 750 орчим иргэнээ авч ирлээ.
Сөүл, Берлины нислэгээр ирсэн иргэдээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор нислэгийн багт эмч хамт явуулах шаардлагатай гэж үзэж байна гэж УОК-оос мэдээллээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин ” Бид цаашид ажлаа улам чамбайруулах хэрэгтэй гэдэг нь харагдаж байна” гэв. Тэгэхээр Истанбулын шууд нислэгт түргэвчилсэн оношлууртай эмч хамт явах нь ээ.