Франц иргэнээс халдвар илэрсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас гарах, орох, орон нутгаас гарах, орох хөдөлгөөнийг энэ сарын 16-ны өдрийн 07 цаг хүртэл хязгаарлаад байсан. Энэ хорио өчигдөр тавигдсан.
Харин Баян-Өлгий аймагт нэг иргэн халуурч, тусгаарлагдсан. Энэ хүний шинжилгээний эхний хариу сөрөг гарсан. Гэхдээ давтан шинжилгээ хийнэ. Энэ шинжилгээний хариу гарсаны дараа Баян-Өлгий аймгаас ирэх, явах хөдөлгөөний асуудлыг шийднэ.