Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээлэл өглөө. Тэрбээр “160 гаруй оронд халдвар тархсан. Манай 1330 хүн тусгаарлагсдан 257 хүн ХӨСҮТ-д байна. Анхн оношлогдсон Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Манай эмч мэргэжилтнүүд эмчилж чадаж байгаа.
257 хүнээс 88 хүний давтан шинжилгээ сөрөг гарсан. 14 хоногоо гүйцээх гээд байж байгаа. Шинээр халдвар илэрсэн хүмүүсийн оношлогоо өглөө баталгаажсан. Халдвартай нь тогтоогдсон. Хууль хяналтын байгууллага, мэргэжлийн хяналт хамтран онгоцонд ойр суусан хүмүүсийг өчигдөр орой ХӨСҮТ-д авчирсан 61 хүн халдваргүй гарсан.
ДЭМБ-аас эмнэл зүйн зааврыг өгч байгаа. Энэ бүгдийг монгол улс дагаж, мөрдөн ажиллаж байгаа. Манай эмч нар амьсгалын замын халдварыг эмчлэх туршлагатай. Халдвар илэрсэн гурван иргэнийхээ эмчилгээг хийж эхэлсэн байгаа.
Аль ч улсын ямар ч иргэн өвчлөх боломжтой. Тиймээс эдгээр хүмүүсийг буруутгах хэрэггүй. Халдварт өвчин Монголд зөөвөрлөгдөн орж ирсэн.
Монгол Улсын засгийн газар, УОК шуурхай хуралдаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа, эмнэлгийн тусламжийг нэмэгдүүлэх шуурхай арга хэмжээ, яаралтай хэрэгтэй байгаа тоног төхөөрөмж, хүний нөөц бэлтгэлтэй байгаа. Тиймээс эрүүл мэндийн салбартаа итгэх хэрэгтэй.