Төв аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Төв аймгийн Мөнгөнморьт сумын Жаргалант нэгдүгээр багийн нутаг дэвсгэр “Захарын даваа”гэх газраас 2020 оны нэгдүгээр сарын сүүлчээр иргэн А, З, Т, нар нь Монгол Улсын Амьтны тухай хуулийн долдугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгай агнажээ.
Тодруулбал, 3 тооны хүрэн баавгайг агнаж, түүхий эд болох 12 ширхэг сарвууг /тавхай /хадгалж, худалдан борлуулахаар бэлтгэж байсныг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.