Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан журамд заасны дагуу /журмын дэлгэрэнгүйг http://www.legalinfo.mn/ бүртгэж байна.
Бүртгэл: L.chinzorig@num.edu.mn /майл хаягаар заасан бүрдүүлэх материалуудыг PDF, JPEG, PNG хэлбэрээр ирүүлнэ үү./
Жич: Бүртгэлийн материалын эх хувийг 2020.04.01,02-ны өдрүүдэд ажлын цагаар МУИС-ийн хичээлийн 2-р байрны 200 тоотод авах ба заасан хугацаанд ирүүлээгүй тохиолдолд бүртгэгдсэнд тооцохгүй болохыг анхаарна уу.
Бүртгэл явагдах хугацаа: 2020.03.09-нөөс 2020.03.24-ний өдрийн 12:30 цаг хүртэл явагдана.
Бүртгүүлэгчид тавигдах шаардлага:
- “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр дамжааны оюутан, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн суралцагч сайн дурын үндсэн дээр хамрагдана.
- “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах оюутан, суралцагч нь 2020.04.01-ний өдөр 18 нас хүрсэн байна.
- “ОЮУТАН-ЦЭРЭГ” сургалтад хамрагдах хүсэлтэй оюутан цахим хэлбэрээр цэргийн бүртгэлд хамрагдана.
Оюутан, суралцагч бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна:
- Иргэний үнэмлэх; /хуулбар 2 тал/
- Оюутны үнэмлэх; /хуулбар/
- Цэргийн үүрэгтний үнэмлэх /хуулбар/
- Эрүүл мэндийн даатгалын дэвтэр (сүүлийн жилийн даатгал төлөгдсөн байх); /хуулбар/
- Сурлагын дүнгийн хүснэгт, тодорхойлолт; /хуулбар/ СИСИ мэдээллийн системээс зургийг нь авч явуулж болно.
- Сургалтад хамрагдахыг хүссэн өргөдлийг бөглөсөн байх /ТАТАХ/ өргөдлийг гараар бөглөн буцаан илгээх
- Оюутан цэрэгт бүртгүүлэгч оюутны сурлагын голч дүн (2,8-аас дээш) байна.
ЖИЧ: Оюутан цэрэгт бүртгүүлэхийг хүсэгчид журамтай сайтар танилцах, холбогдох бичиг баримтыг үнэн зөв, гүйцэд бүрдүүлж ирнэ үү.
Эх сурвалж: МУИС